УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсны дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн бөгөөд саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжиж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Тиймээс өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулганаар хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene ih munguu oron gergui humuust zoriulaldaa yadaj sdanuud hoid solongos shig bolgohnee