Шүүгчид нэр дэвшигчдийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд Шүүхийн шүүгчийн сул байгаа найман орон тоонд Мишигийн Батсуурь, Батаагийн Батцэрэн, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Готовдоржийн Цагаанцоож, Баттогоогийн Цогт, Дашхүүгийн Цолмон, Хуушааны Эрдэнэсувд нарыг нэр дэвшүүлэн, олонхийн саналаар дэмжлээ. Хуульд заасны дагуу нэр дэвшин дэмжигдсэн шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжах юм. Ингэснээр шүүгчид үүрэгт ажилдаа орж тангарагаа өргөнө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top