Мэргэжлийн боксын дэлхийн аварга Бернард Хопкингс аварга цолоо хамгаалах тоглолтоо Германы Каро Мураттай хийхээр шийдээд байна.
Хагас хүнд жингийн аваргын төлөөх ширүүн тулааныг ирэх 7-8 сард”Барклайс Холл”-д эсвэл Атлантик –Ситийн “Бурдолк холл”-д зохион явуулахаар төлөвлөөд байгаа юм.
Өдгөө 48 настай Бернард Хопкингс тухлах биш тулах гэж амалдаг аваргын жудгаар хүндхэн “Аранга” сонгосон юм.
Хопкинс мэргэжлийн боксын рингэнд 53 удаа тулалдсанаас 35 ялалт байгуулж 6 ялагдал 2 тэнцээтэй босоо заяатай хэвээр байна.
Муратын хувьд 27 удаа тулалдахдаа нэг ч ялагдал хүлээгээгүй 25 ялалтын 15 –ийг нь хүнд цохилтоор дуусган ганц удаа тэнцээд байгаа хорьж барахгүй идэр хүчтэн юм.
М.Мишээл
.
.
Сэтгэгдэл ( 0 )