Өмнөд Солонгос өндөржүүлсэн хамгаалалтанд шилжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Өмнөд Солонгос улс дотооддоо онцгой байдал, аврах алба, цагдаагийн албыг өндөржүүлсэн бэлэн байдал оруулж, БНАСАУ-ын болзошгүй террорист ажиллагаанаас сэрэмжлэх хатуу арга хэмжээг авч байна. Өнөөдөр Өмнөд Солонгосын ХМХ Цагдаагийн газар метро, гадаадын ЭСЯ зэрэг гол 770 барилга байгууламжийг хамгаалалтандаа авчээ. Түүнчлэн батлан хамгаалах армийн анги салбарыг гол гол барилга байгууламжийг хамгаалахад хамруулж байгаа тухай Солонгосын  сувгаар мэдээллэж байна. Умард Солонгосоос дунд зайны тусгалтай «Мусудан» пуужингаа хөөргөхөд бэлэн гэсэн энэ нөхцөл байдалд Өмнөдийн  цагдаагийн газар үйл ажиллагаагаа ийнхүү идэвхжүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үд(203.194.116.85) 2013 оны 04 сарын 11

Солонгост байгаа Монголчуудаа эх оронд нь буцаагаач

0  |  0
үд(203.194.116.85) 2013 оны 04 сарын 11

Солонгост байгаа Монголчуудаа эх орон руу нь буйаагаач.

0  |  0
Top