НҮБ-ын төлөөлөгчийн газар БНАСУ-ын хөдөө аж ахуйн төслүүдийн хэрэгжилтийг түр зогсоожээ. Одоогоор ээлжийн амралттай болон гадаад орнуудад томилолттой байгаа төлөөлөгчдөд онцгой шийдвэр гартал Хойд Солонгос руу буцаж очихгүй байх даалгавар өгчээ. Түүнчлэн тус улсын нилээд хэдэн хөдөө аж ахуйн салбарт эрчим хүчний төхөөрөмжүүдийг суурилуулахаар ирсэн техникийн шинжээчид, тухайлбал, Хятад болон Киргизийн мэргэжилтэнүүд томлилтоо дуусгалгүй буцжээ. НҮБ нь Умардын байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд байдал намжвал төслөө үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )