Долоо хоног бүрийн баасан гаригт www.zasag.mn цахим хуудас, МҮОНР-гийн 100,9 долгионоор "Өглөөний шинэ санаа" уулзалт олон нийтэд хүрдэг билээ. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, иргэдийн асуултад хариулт өгдөг. Өмнөх уулзалтуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар оролцож, иргэдийн санал хүсэлтийг хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариулаад байна.
Энэ 7 хоногийн хувьд 4 дүгээр сарын 12-ны баасан гаригийн 8:20-10:00 цагийн хооронд болох цахим уулзалтад Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оролцох юм. Уулзалтын үеэр та бүхэн www.zasag.mn/live сайтад холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр санал хүсэлт болоод асуултаа илгээж, хариулт авах боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )