Японы Засгийн газар гамшгийн дараахь онц байдлын улсын төсвөө зарлалаа. Сэргээн босголтын зардлаа оролцуулаад энэ жил дөрвөн их наяд иен буюу 48.9 тэрбум ам.долларын төсөв батлуулахаар парламентад өргөн барьжээ. Энэ төсвөө орон гэргүй болсон иргэдийг түр орон сууцаар хангах, дэд бүтцээ сэргээн босгох, гамшигтай холбоотой зээл тусламж үзүүлэх зэрэгт оруулах юм байна. Гамшгийн дараах зардалд засгийн газар 25 орчим тэрбум доллар төсөвлөсөн аж. Нийт эдийн засгаа хоёр дахин нугалах хэмжээний өртэй байгаа Японы засгийн газар энэ их зардлыг босгохын тулд онц байдлын сан болон тэтгэврийн сандаа гар дүрэхэд хүрээд байгаа юм. Түүнчлэн төсвийн зардлаа бууруулж, татвар нэмэгдүүлэх бодлого барина гэдгээ мэдэгдээд байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )