Их Британий гүнж, Кембрижийн герцог Кейт Миддлтоний дүртэй хүүхэлдэйнүүд хунтайж Уильямтай хуримласнаас хойш 2011 онд худалдаанд гарч эхэлсэн юм.
Саяхан хун тайж, гүнжтэн нарыг Шотландад албан ёсоор айлчлах үеэр нэгэн бяцхан охин залуу хосуудад дөхөж очин Кембрижийн герцог Кейт Миддлтонд өөрий нь дүртэй хүүхэлдэйг дурсгажээ.
Гэтэл гүнж Кейт Миддлтон бэлгэнд талархал илэрхийлсэнгүй. Харин ч дурамжхан “Энэ чинь би юм уу? Миний үс ийм гэж үү? гэж тэсгэлгүй уулга алджээ.
Мэдээж бяцхан охин гүнжтэнг ингэж хүлээж авна гэж яаж төсөөлөх билээ.Тэрээр Кэйт хүүхэлдэйгээ интернет худалдаанаас 15 фунтээр худалдан авсан ажээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )