Зальцбургээс Мюнхен орох галт тэргэнд Владимир Путин баривчлагдан жолооны үнэмлэх болон бусад хамааралтай бичиг баримтаа хураалгажээ.
Гэхдээ азаар энэ этгээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арай биш байсан байна.Арай гэдгийн учир нь тэрбээр үнэхээр ноён Ерөнхийлөгчтэй зүс царай, нуруу туруу адилхан төдийгүй бичиг баримтан дээрхи нэр нь ч Владимир Путин юм.
Хуурамч Путины жинхэнэ нэр нь Лукас Байер ажээ.Одоо 27 настай доод Саксон нутгийн энэ залууг найз нөхөд нь царай зүс адилхан болохоор Путин гэж дууддаг гэнэ.
Гэтэл мань”Путин” ёстой дүрдээ итгэн ОХУ-д жуулчлах үеэр нэгэн зах дээрээс боломжийн мөнгө төлөн байж бичиг баримтаа “бүрдүүлжээ.”
Ганц ч бие хамгаалагчгүй “Путин” гуай саатуулсан цагдаагийханд “Ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх чөлөөнд халдлаа” гээд наргихтайгаа байжээ.
Гэхдээ Лукас ч бас азтай эр юм билээ.Учир нь түүнийг шалихгүй мөнгөөр торгоод “амбаардаад” явуулжээ.
Уг нь хуурамч бичиг баримт ашигласан тохиолдолд нилээд хэдэн жил суух ёстой л доо.Золиг гэж Лукас үнэхээр Путинтэй усны дусал шиг адилхан байжээ.Цагдаа нар ч түүний үйлдлийг арай “дооз” нь хэтэрсэн дамшиглал гэж үзжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 1 )
ккк