Олимп, дэлхийн аварга “Мөсний хатан хаан” Ким Юү На ирэх 6 сарын 21–нд болох Сөүлийн мөсний шоунд эрчимтэй бэлдэж байна.
Энэхүү шоуг Ким Юү На 2010 оноос хойш 2 дахь удаагаа өөрөө зохион байгуулж байгаа юм.
Ирэх жилийн “Сочи-2014” өвлийн олимпод хүч үзээд их спортын талбараа орхихоо мэдэгдээд байгаа 23 настай алдарт тамирчны хувьд энэ удаагийн шоу түүний хувьд сүүлчийн үзүүлэн тоглолт байж магадгүй талаар гадаадын спортын тоймчид ээлжит таамгаа дэвшүүлээд байгаа юм.
Сөүлийн мөсөн талбайд шоунд оролцохоор 2006 оны Торины олимпийн мөнгөн медальт Швейцарийн Стефан Ламбьель, Ванкувейрийн 2010 оны олимпийн хүрэл медальт Канадын Жованни Рошетт, дэлхийн 4 удаагийн аварга уран гулгагч Канадын Курт Браунг болон Оросын Владимир Беседин, Алексей Полищук нарын тив дэлхийн мөсний эрхэмсэг ноёд, хатагтай нар уригдан ирж бүтэн 3 хоногийн турш үзэгчдийг баясгах юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )