Шакирагийн бяцхан хүү ээжтэйгээ хамт тэмцээн шүүлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Нэрт дуучин Шакира  ээж болоод удаагүй байгаа .Тэрээр Америкийн хөгжмийн “Дуу хоолой” төслийн  шоу уралдааныг  шүүхээр ирэхдээ ганцаараа ирсэнгүй.

2 сартай хүү Милан  Мубрак Пиктэйгээ хамтдаа хүрэлцэн ирж  шүүгчийн хүндтэй суудлыг эзэгнэжээ.

Уралдаан тэмцээн бүхэн ямагт бяцхан айдас сандрал, дагуулдаг ч энэ өдөр хүн бүхэн хамгийн бяцхан шүүгчийн өмнө  хөгжилтэй хөөртэй тоглолтоо  үргэлжлүүлж чадсан байна.

Тайзнаас урамгүйхэн буух азгүй нэгэн ч  алдарт дуучины хүүг харсандаа талархан бяцхан Милан руу гараа даллан инээмсэглэсээр  гарч оджээ.

Үзэгчид оролцогчдыг  хамгийн их хөгжөөсөн нь Милан хүү шүүгчийн ширээний араас  болж л өгвөл  улаан товчлуурыг урьдчилаж дарах гээд байсан юм..

Энэ бол “Зогс” гэсэн дохио шүү дээ. Ямартаа ч Шакира  шүтэн бишрэгчддээ сонин  содон  “сюрприз” бэлдсэн нь энэ ажээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аха(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

Сюрприз юмуу хүүхэд харах хүнгүй болоод тэврээд ирчихэвүү?

1  |  0
Top