Америкийн Нью –Йорк хотын “Уинчёстер” бага сургуульд нэгэн ёр бусын робот сурагч суралцдаг. Тэрээр хүндэтгэх шалтгааны улмаас өөрөө хичээлдээ явж чаддаггүй ч үе тэнгийхэнээсээ алхам ч хоцрохыг хүсээгүй 7 настай жаалхүүг төлөөлөн өглөө бүр сургуульдаа ирдэг юм.
Өглөө бүхэн хүүхдүүдтэй зэрэгцэн Дэвоны ээжтэй хамт цагаахан робот ангидаа ирж байраа эзэлдэг .Харин Дэвон Кэрроу хүү дэлгэцээр гэрээсээ найз нөхөдтэйгээ мэндчилдэг байна.
Ийнхүү “VGo Communications” компаний бүтээсэн роботын тусламжаар жаалхүү гэрээсээ суралцдаг юм.
Хичээл тармагц хүүхдүүд гэртээ яаран ирж компьютерээ залган зугаатай тоглоомоор наадах дуртай.Дэвон хүүгийн хувьд харин өдөржин дэлгэц харж залхаад хэсэгхэн хором ч тоглоомон машинаа ч юм уу ямар нэгэн зөөлөн тоглоом бариад авдаг гэнэ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )