Бяцхан охин ханхүүд үнсүүлэлгүй олны өмнө ичээв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Их Британий  удам залгах ханхүү  Уильям ,гүнж Кейт Миддлтон нарын Шотланд улсад  хийж буй  албан ёсны айлчлалын үеэр нэгэн хөгтэй явдал болжээ.

Удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй залуу ханхүү хуран цугласан олны  дундаас ээждээ тэврүүлсэн бяцхан охиныг өхөөрдөн үнсэх гэтэл охин цааш зугтаан ёстой “их нь ичиж бага нь уйлав” гэдэг шиг юм болжээ.

Алхам бүрийг  анан байдаг  папараацчдад  завшаан болж  өгөөшид нь овоо том “тул” ороод ирэх нь тэрээ.

Удам дамжсан тэнгэрлиг ханхүүгээс  үнсэлтээр шагнуулах нь охид бүсгүйчүүдэд тэр болгон олдох  завшаан биш л дээ.

Гэвч  хожмын нэг өдөр өнөөгийн бяцхан охин  ханхүүг ичээж байсандаа ч бардам тэнэгэр алхаж болно шүү дээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ёндон(112.72.12.67) 2025 оны 03 сарын 13

Болж. Дуртай муу халзан дух вэ.

1  |  0
аха(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

кхх

1  |  0
good(202.131.229.77) 2025 оны 03 сарын 13

sain sain. s

1  |  0
Top