Сүүлийн үед Бред Питтийн өнөр бүл Руандад хийсэн аялалын үеэс Анжелина Жоли хуруундаа томоохон алтан бөгж зүүх болсоныг гярхай сэтгүүлчид хэдийнэ анзаарчээ.
Бред Питт хуримын бөгжөө бэлэглэжээ гэсэн олны таамагтай зэрэгцэн алтан бөгжний түүх сөхөгджээ.
Өдгөө 50 насаа угтан буй Холливудын од 37 настай Анжейд алтан бөгж дурсгасан нь үнэн ажээ.
Гэхдээ хуланц эмээгийнхээ 250 000 доллар ын үнэ хүрэхүйц бөгжийг дурсгажээ
.Алдарт жүжигчин өөрөөсөө дутахгүй орлоготой эхнэртээ шинэхэн бөгж худалдан авч дөнгөсөнгүй юу? гэж яаран бүү бодоорой.
Энэ бөгж үнэхээр хуримын бөгж ажээ. Нэгэн цагт Бред Питтийн хуланц өвөг дээдэс хуримандаа зүүж үр хүүхдүүдээ өсөн дэвжихийн ерөөл дэвшүүлэн байсан удмын баталгаа Анжелина Жолигийн хуруунд тодоос тод гэрэлтэн байгаа юм. Тайлбар илүүц болов уу.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
gaihaltai.