Өнгөрсөн зууны 70-80 оны үеийн Шведийн домогт хамтлаг болох АВВА-гийн алдар гавьяаг магтан дуулах үүднээс Стокгольмын Юргорден арал дээр энэ оны 5 сарын 7-ны өдөр тэдэнд зориулсан музей нээхээр шийдвэрлэжээ.
Музейд зочилсон хэн бүхэн АВВА хамтлагийн тав дахь гишүүн мэтээр өөрийгээ мэдрэх юм.Тэнд Юнас Окерлундын киног үзэж сонирхохын сацуу дуу бичлэгийн студид зочилон АВВА –гийн тоглолтын хувцасыг өмсөн азтай нэгэнд нь хамтлагийн гишүүдтэй ч хамтдаа тайзан дээр гарах завшаан олдох юм.
Тус музейгээр аялах хугацаанд Агнета, Бенни, Бьорн, Фрида нарын ая дуу тогтмол эгшиглэж байх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )