Мишель Обамагийн ойн баярт Адель ая дуугаа өргөхөө амлав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 14

2013 он гарсаар Английн нэрт дуучин Адель “шагналын хур”-анд дарагдаад байна. Гэхдээ тэдний ихэнхийг будант Альбондоо биш алс холын Лос-Анжелесээс хүртээд байгаа юм.

Адель “Грэмм”-ийн шагнал гардан авсаныхаа дараахан Америкийн киноны академийн “Алтан бөмбөрцөг”,”Оскар”-уудыг жүжигчний хувиар биш гайхамшигт киноны дуугаараа хүртээд байгаа юм.

Түүний “Америк нэр хүнд”-ийг тодотгох мэт АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама ирэх жил 2014 оны 1 сард Цагаан ордонд  болох 50 насны ойн ёслолдоо нэрт дуучинг хүрэлцэн ирж ая дуугаа өргөхийг урьсан байна.

Энэхүү тааламжтай урилгыг гүнээ талархан хүлээн авсан Адель өөрийн уран бүтээлийн анд Бейонсегийн хамт жилийн дараа тэргүүн хатагтайд болон түүний хүрэлцэн ирэх зочдод мартагдашгүй сайхан тоглолтоор бэлэг барихаа амлаад байна.

Бейонсе АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хоёр дахь удаагаа улиран сонгогдсон тангарагийн ёслолд Цагаан ордонд ая дуугаа өргөж байсан билээ.

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top