Кейт Уинслет сансарт хуримлана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 14

“Титаник” киноны  үзэсгэлэнт Розагийн дүрээр алдаршсан жүжигчин Кейт Уинслет саяхан Нью-Йорк хотноо даруухан хэмжээнд цомхон хэдэн зочидтой хуримын цайллагаа хийсэн.

Тэрээр энэ удаа” Virgin Group” корпорацийн үүсгэн байгуулагч,тэргүүн баячуудын нэг Ричард Брэнсоны хамаатан Нед Рокнроллтой гэрлэж байгаа билээ.

Урьд нь Кейт Уинслет хоёр ч удаа хадамд гарч найруулагч Жим Триплтон, Сэм Мендес нарын   охин, хүүг төрүүлсэн юм.

“Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү ямар хамаа байна” гэгчээр тэдний хуримын аялалд манай гараг багадаж Марс хүртэл  сансарын аялал хийхээр төлөвлөн  буй талаар  “Sun” сэтгүүлд бичжээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol(202.126.91.66) 2025 оны 03 сарын 13

Mars arai ugui bxaa... 6 jil 3 sar aylana sh de... Zuger l sansart xiix baix

1  |  0
Top