Генрих IV хааны жинхэнэ дүрийг тогтоов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 14

Парис хотноо Францын Наваррын Генрих IV хааны\1553-1610\ дүр төрхийг гавлын ясыг судлан  тогтоосоноо олон түмэнд толилуулж байна.

2010 оноос эхэлсэн сэргээн засварлах ажиллагаанд шинжээчид 3 жилийн хөдөлмөрөө зарцуулсан юм.

1610 оны 5 сарын14 –нд Франсуа Равальяк гэгчид 57 насандаа амиа алдсан Генрих IV хааны гавлын ясыг сэргээн засварлагчид болон шинжээчид орчин үеийн иж бүрэн  тоног төхөөрөмжийг ашиглан их хааны бодит төрхийг тогтоосон байна.

Энэхүү шинэхэн бүтээл нь Генрих IV хааны түүх шаштирт үлдсэн хөргүүдтэй олон талаар тохирч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top