ОХУ-ын Санкт-Петерург хотноо ”Муз Эрос” нэртэй эротик чиглэлийн үзэсгэлэн нээгдлээ.
Тус үзэсгэлэнд манай эриний 1 зууны үеийн эртний Ромын гал халуухан дурлалын сэдвээр хийгдсэн эртний “шидэт” дэнлүүнээс авхуулаад өнөө цагийн сэрлийг өдөөгч тоглоомууд ,зурагт сэтгүүл, хөзрийн цуглуулага төрөл бүрийн бэлгэвчүүдийг ч сонирхож болох юм.
Эротик сэдвээр ховор нандин үзмэр цуглуулагчид 2006 оноос цуглан санаа нэгдэн бүлгэм болсон аж.
Одоо Лиговийн өргөн чөлөөн дэх 900 кв.метр талбайг эзлэх энэ музейд 2000 орчим үзмэр олны нүдийг хужирлаж байгаа юм.
Мөн тус бүлгэмийн нэгэн шинэ салбарыг ойрын жилүүдэд одоо байгаа цар хүрээнээсээ 1,5-2 их хүч чадалтайгаар зохион байгуулахыг санаачлагчид амлаж байгаа юм.
Музейн үзмэрийн ихэнхи нь Европ зүгийн соёлын улбаатай ч XVIII-XIX зууны үеийн Японы бар зургууд олны сонирхолыг ихэд татдаг гэнэ.
Музейн бас нэг онцлог нь 24 цагийн турш ажилладаг бөгөөд жуулчин гийчин ,охид залуусын хэн боловч тасалбар авахдаа зохих баримт бичгээ заавал шалгуулах ёстой юм.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )