Москва хотын хамгийн өндөр байгууламжид тооцогддог Останкины цамхаг 1967 онд баригдсан бөгөөд 540 метрийн өндөрт сүндэрлэн байдаг билээ.
Одоогоор Москвагийн телевизийн нэвтрүүлгүүдийг Останкины телевизийн цамхаг дангаараа хангадаг байна.
Уг барилгын ажил дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд тус төслийн ерөнхий зохион бүтээгч Николай Никитин ердөө нэгхэн шөний дотор зохиосон гэдэг.
Останкины цамхаг нь өвөрмөц содон, хосгүй ур хийцээсээ гадна Орос,Зөвлөлтийн шинжлэх ухаан, техникийн томоохон ололт амжилтыг батлан харуулж байдаг ажээ.
Тус цамхагийн оройд байрлах “Седьмое небо” нэртэй алдартай рестораны цонхоор Москва хотын гайхамшигтай дүр зураг харагддаг. Түүнчлэн Оросын нийслэлийг гадаад ,дотоодын жуулчин гийчид 200-300 метрийн өндрөөс нээлттэй болон хаалттай талбайнуудаас харж болох аялал тогтмол зохион явуулдаг юм.
Останкины цамхагийн оройд Орос улсын далбааг мандуулах эрхэм хүндтэй уламжлал 1967 онд тус цамхагийг нээсэн цагаас эхлэн тогтжээ.
Одоо Москва хотын алслагдсан дүүргүүдэд алдарт Останкины дагуул шинэ телевизийн цамхагуудын бүтээн байгуулалт амжилттай явагдаж байна.
Одоогоор тэдгээрийн тоо хараахан тодорхойгүй байгаа ч шинэ телевизийн цамхауудгийн туслалцаатай теле болон радио дохио нь Москва болон хот орчмын алслагдсан дүүргүүдийг бүрэн хамарч чадах юм.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )