Калашниковын шинэ автоматыг бүтээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 14

Дэлхийд хамгийн найдвартай буунд тооцогддог Калашниковын  загварын шинэ автоматыг ОХУ-д туршжээ.

АК-12 загварын шинэ бууг Калашниковын  автоматын анхны загвар АК-47 –г үйлдвэрлэсэн “Ижмаш” заводод бүтээжээ.

Алдарт Михаил Калашниковын бодож олсон сонгодог хэлбэрийг агуулсан шинэ загвар нь дуран хараатай буудах дасгал сайтай,тийрэлт багатайгаар онцлог юм.

Калашниковын  автомат бууг ОХУ-аас гадна БНХАУ,Зүүн Европын ,Латин Америкийн орнуудад үйлдвэрлэдэг байна.

Дэлхийн 50 гаруй орны арми зэвсэглэдэг энэхүү автомат бууг төрөл бүрийн загвараар 70 сая хувиар үйлдвэрлэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
итлер(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигт бүтээлийн нэг яах аргагүй Калашниковын автомат мөн

1  |  0
Top