АНУ-ын ҮСБХ-ны шилдэг тоглогч асан Деннис Родман цаг үеийн ороо бусгаа энэ үед эртний дурсамжаа сэргээн БНАСАУ руу нэн даруй зорчихоор яаран бэлдэж байна.
Учир нь тэрээр жилийн өмнө тус улсад зочлохдоо залуу удирдагч Ким Чен Ынтэй дотно сайхан танилцаж халуун яриа өрнүүлж байжээ.
Онцлон төлөвлөсөн хөтөлбөр одоогоор Деннист байхгүй ч тэрээр Ким Чен Ынийг энхийн үйлсэд ятгаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм.
Тэрээр залуу удирдагчийг дайсагнасан болчимгүй алхам хийх хүн биш гэдгийг дурдаад Ким Чен Ынийг зүгээр л хайрлуулах л дуртай хүн гэж онцолжээ.
Деннис Родман цааш нь “Ким Чен Ын сагсанд маш их дуртай. Барак Обама ч сагсан бөмбөг тоглодог.Спорт өөрөө эв нэгдлийн ариун талбар билээ. Би Хойд Солонгост зөвхөн сагсан бөмбөгийн спортын тухай яриа л голлон өрнүүлэх болно” гэжээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 2 )
Хурдан яваад хайр зарлаачээ бараан залуу минь To peace go go
Хайрлуулах дуртай хүн гэжээ...нээрээ л тал талаас нь хялайж хараад хавчиж хяхаад оролдоод байвал хэн ч дургүйцлээ илэрхийлнэ байх даа.