Жанет Жексон тэрбумтантай гэрлэхээр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Алдарт поп од Майкл Жексоны дүү, нэрт дуучин Жанет нөхөрт  гарахаар шийджээ.

Одоо 46 настай тэрээр Катарын тэрбумтангуудын нэг Виссам аль Мантай дуулиан шуугиангүй  чимээгүйхэн гэр бүлээ батлууллаа.

Дурлалт хосууд 3 жил болзсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан байна.

Жанет Жексоны хувьд өмнө нь 2 удаа гэрлэсэн юм. Тэрбээр анх дуучин Жеймс де Баржтай 1985 он хүртэл хамтдаа байсан ажээ.

1991 онд Жанет найруулагч ,бүжигчин Рене Элизондотой нууцаар гэрлэн 2000 он хүртэл халуун дотно байжээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top