Ирэх 6 сард реп дуучин Канье Уэстийн хүүхдийг төрүүлэхээр тээж буй Америкийн реалити шоуны нэрт од Ким Кардашьян Парист хотноо хүүхдээ төрүүлэхээр шийдээд байгааг “TMZ”мэдээллийн сайт мэдээлжээ.
Өдгөө 32 настай Ким Кардашьян ойрын өдрүүдэд Парис хотод ажил хэргийн шугамаар айлчлах үеэрээ хэд хэдэн нэр хүндтэй төрөх газраар ороод гарчээ.
Сүүлийн үед Оросын голдуу гадаадын одууд АНУ-д хүрэлцэн ирж хүүхдээ төрүүлдэг нь уламжлал шахуу болоод байгаа билээ.
Гэтэл Холливудын одууд Холли Беригээс өгсүүлээд Ким Кардашьян нар Парисыг зорих болжээ.
Дэлхийн загварын ертөнцийн нийслэл гэгдэг Парис хот нь хуульт ёсыг дээд зэргээр эрхэмлэхийн зэрэгцээ папараацдыг давраалгүй тодорхой хяналт тавьж чаддагт нь олон одууд ам сайтай байдаг ажээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )