3 толгойтой бүргэд байдаггүй юм.”Господин “Жерар Депардье

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Оросын иргэн болсон биш Жерар Депардье сүүлийн үед хаа сайгүй хэвлэлийн бай болоод байгаа билээ.Өнөөдөр тэр дахиад л ээлжит шуугианаа тарилаа.

 Депардье Оросод цаашид  амьдрахгүй гэнээ.Түүнд Ерөнхийлөгч Путин өөрөө ОХУ-ын иргэний 2 толгойтой  бүргэдтэй паспортоо өгөөд нэмэр болсонгүй.Саранск,Грозныйд тансаг сууц бэлдээд ч тусыг олсонгүй.Мордовт ч билүү соёлын сайдын зөөлөн сэнтий амлаад ч тэр Оросод тогтохгүй нь ээ.

Яахав Орос,Чечень хэдэн гайгүй “Мужик”-уудтай усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр 2 толгойтой бүргэдтэй цамц, үстэй кавказ папах духдуулж жаахан водка цохиж аваад нутгийн зүг хүлгийн жолоо залахаар шийджээ.

Хүнээр баахан дайлуулсан хойно явахдаа санаа зовоод дараа утасданаа гэж хэлээд нөхрийнхээ утасны дугаарыг авахаа “мартан” салдаг шиг Орос орон сайхан нөхөрсөг зочломтгой юм гэдэг бэлэн зэлэн сайхан үгийг хэлжээ.

Ядаж хэдэн сарОросод  амьдарсан хүн байна даа цаасан дээр бичиж байгаад”эс-пассий –воо”гээд уншчихгүй дээ.

 Өссөн төрсөн Франц орноо саналгүй л яахав.Хүүгийн ёсоо. Харин Депардье гурав дахь гарцыг сонгосон юм шүү.

Тэрээр ус агаар,унд хоол ойролцоо Бельгид амгалан тайван амьдрахаар шийджээ.

Францын хилтэй залгаа шахуу Нешэнд  тэрээр хувийн жижигхэн ресторан байгуулах сонирхолтой ажээ.Нутгаа санавал дурандаад ч болтугай харчих юм даа.

Хүний хүү хүрэн бөөртэй гэж энэ дээ.

Жерар Депардьед  “улаан нь ч бий.Цагаан нь ч бий” гэдэг шиг Орос,Францын иргэний паспорт хоёулаа бий. Харин Бельгийнх одоохондоо байхгүй ээ.Тэдний паспортан дээр 3 толгойтой бүргэд байдаггүй юм байна лээ шүү. “Господин” Жерар Депардье.

 

М.Мишээл

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vovka(202.21.106.180) 2025 оны 03 сарын 13

misheelee hoyulaa taniltsie

1  |  0
энхүүш(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

мишээлийн мэдээг уншихаар мишээдэг шүү.Хэд орчим насны бүсгүй юм болоо.залуу биш ээ

1  |  0
кобвой(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

мэдээг ингэж бичвэл хүн их уншина. наргиан гоёоо

1  |  0
pp(122.201.18.191) 2025 оны 03 сарын 13

misheel mihseelgeh gesen yum baihdaa..

1  |  0
hahaha(122.201.18.186) 2025 оны 03 сарын 13

kick putins ass.

1  |  0
hi hi(217.24.72.6) 2025 оны 03 сарын 13

Oduud yu gej orost amidrah ve dee.

1  |  0
Zochin(188.207.78.63) 2025 оны 03 сарын 13

Belgie iin xun am frantsuud bolon dutchuud tegexeer umarch asuudalgui

1  |  0
Zulaa(188.207.78.63) 2025 оны 03 сарын 13

Franciin pasporttai xun europod umarch ulsad n amidarch bolon sh de umar biz baix bish

1  |  0
bi(119.40.98.42) 2025 оны 03 сарын 13

shal hereggui

1  |  0
zailaa(93.182.224.237) 2025 оны 03 сарын 13

yu bicheed baigaa*****ve galzuu hunii temdeglel shig

1  |  0
туяанаа(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

лаг зүйрлэжээ.үнэн шүү.

1  |  0
самбаа(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

бүргэдтэй иргэншлийг нь ёстой гоё зүйрлэжээ

1  |  0
Top