Үрээр баян дүрээр арвин Чарли Чаплин

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 16

Нэрт жүжигчин Чарли Чаплинийг мэдэхгүй хүн ховор биз ээ.

Өнөөдөр түүний мэндэлсэний 124 жилийн ой тохиож байгаа юм.

Тэрээр 80 гаруй кино зохиож өөрөө гол дүрд нь тоглосоор  инээдмийн дуугүй киноны хаан болсон юм.

Аливааг амжуулж чаддаг  авхаалжтай тэрээр дурлалын салбарт ч од хийморьтой нэгэн байжээ. Сонирхолтой баримт дурдахад Чарли Чаплин амьдралдаа 4 удаа гэрлэхдээ гуравт нь насанд хүрээгүй охидтой гэрлэж байжээ.

Чаплин анх 29 настайдаа 16 настай Милдред Харристэй гэрлэсэн байдаг.

Балчир охин жирэмлэснээ хэлсэн нь түүнд суухаас өөр гарц байсангүй. Гэвч Харрис түүнтэй гэрлэхийн тулд  заль  зохиосон нь тэр ажээ.Гэхдээ 1919 оны 7 сарын 7-нд тэрээр Чаплинд хүү төрүүлж өгсөн ч ердөө 3 хоноод нас барсан байна.

Дараа нь  Чаплин 1924 оны 11 сарын 26-нд Лита Грейтэй хуримаа хийжээ.Тэд 2 хүүхэдтэй болоод салцгаажээ.

Дараа нь тэрбээр Полетт Годдартай нууцаар гэрлэсэн байдаг.Чаплины сүүлчийн эхнэр нь түүнээс 35 насаар дүү байжээ.Тэд хуримаа 1943 оны 6 сарын 16-нд хийжээ.

Алдарт жүжигчин 11 хүүхэд тойруулсан эцэг бай йжээ

жээ.Хамгийн отгон хүүхдээ төрөхөд Чаплин 70 нас хол гарсан байсан гэдэг.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(182.160.27.80) 2013 оны 04 сарын 16

kkkkk

0  |  0
Top