Их Британий сөрөх тагнуулын алба МИ5-ын дарга Сэр Жонатан Эванс энэ сард тэтгэвэртээ гарах аж. Тиймээс тус албаны орлогч дарга Эндрю Паркер түүний ажлыг авахаар болжээ. Эндрю Паркер нь тус байгууллагад 30 гаруй жил ажилласан агаад Ойрхи Дорнод, Умард Ирландын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, стратегийн төлөвлөлт, гадаадын тусгай албадтай тэмцэх зэрэг хэд хэдэн чиглэлийн газарт ажиллаж байсан байна. Тэрбээр мөн 1991 онд АНУ-д суух МИ5 албаны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан ажээ. Харин МИ5 албаны орлогч даргын албан тушаалд 2007 онд томилогдож тус албаны мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлыг хариуцах болсон байна. Паркер нь Кэмбрижийн их сургуулийг төгссөн нэгэн гэдгийг mi5.gov.uk мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )