“Нүцгэн” үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Москва хотын А.С.Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн  музейд “Нүцгэн” нэртэй үзэсгэлэн нээгдлээ.

Гантиг баримлаас гэрэл зураг хүртэл нүцгэн биеийн тэнгэрлиг сайхныг алдаршуулсан энэ үзэсгэлэнд “Vogue” сэтгүүлийн  үе үеийн шилдэг гэрэл зургууд тавигджээ.Энд зөвхөн гэрэл зураг бус Францын алдарт импрессионист  зураач  Огюст Ренеуар,Лоль Гоген нарын уран зургийг дэлгэжээ.

Үзэсгэлэнд  Патрика Демаршелье, Эллен фон Унверт, Хорста П. Хорста, Герб Ритц, Брюс Вебер, Паоло Роверси, Энни Лейбовиц, Сары Мун, Стивен Кляйн,Терри Ричардсон, Юргена Теллер нарын  бүтээлүүдийг толилуулж байгаа юм.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top