Социализмын үед өдөр болгон Оросын телевизээр нэг өтгөн хөмсөгтэй энгэр дүүрэн одонтой хөгшин хэдэн цагаар ч хамаагүй бурж байдагсан.Түүнийг Брежнев гэдэг байжээ. Бүр Коммунист намын “генсек” хүн байсан юм билээ. Брежневийг эс таних нь манайд ч алдас болохоор “улс төрийн ноён нуруулаг” асуудал байлаа.
Оросын нилээд дээхэн үеийн сэтгүүлд “Өтгөн хөмсөгтийг” хошиноор” Алдарт дуучин Алла Пугачёвагийн үеийн нам,төрийн нэрт зүтгэлтэн“ гэж бичсэн байсан гэдэг.
Энэ наргиан боловч тэр дуучин ийм их нэр хүндтэй байсан юм. Сүүлийн 10 гаруй жил 50 орчим насаа тогтвортой сайхан хадгалж ирсэн эстрадын нэрт дуучин Алла Пугачёва одоо ч цовоо цоглог хэвээрээ.
“Сая сая улаан сарнай”-г тайзан дээр дуулан ургуулж байсан Пугачёва жил бүрийн 4 сарын 15-нд төрсөн өдрийн цэнгүүндээ “эрхлэн жаргаж” явсан эр нөхрүүдээ хэнийг ч гомдоолгүй урин залдаг.
Энэ оройн үдэшлэг мэдээж бэлэг сэлт, талархлын сайхан үгсэд умбана. Сүүлийн үед түүний дуулсан сайхан дуунуудыг тайзан дээр олон сайхан дуучид дуулдаг уламжлалтай.
Өчигдөр болсон “Нэг дээр нэг” төрсөн өдрийн хөтөлбөр шоунд Анита Цой, Юлия Савичева нар ая дуугаараа бэлэг барилаа. Тэд Алла Пугачёвагийн шилдэг дуунуудаас түүвэрлэн үзэгчидтэй хамтдаа дуулсан юм.
Тайзан дээр тэвэр дүүрэн улаан сарнайтай гарч ирсэн Алла Борисовна ”Би дуулж чадна. Гэхдээ дуулмааргүй байна” гэж хэлсэн нь хойч үедээ зайгаа үлдээсэн аугаа дуучны урлагийн хувирашгүй дардан замын нэгэн том уулзвар юм.
Тэрээр өөрийнхээ дуулсан дууг өөр өнгөөр өөр дуучид бүр чанга тодоор дуулахыг сонсох дуртай.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 4 )
дуулж чадаж л байвал дуулах л хэрэгтэй дээ.хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт дуу нь бүр тасрахаас хойш...
алла борисовна өчигдөр 64 нас хүрсэн.Шоуг нь тв-р үзсээн.Гоё юм аа
Buduun duutai oros emee odoo boloo.Zodgoo tail
Pugacheva duullahaa bolion yum uu?