Одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдох алсыг харагч нь Москва хотын Вернадскийн өргөн чөлөөний ойролцоох циркийн орчимд баригдаж байна.
Хуучинаар комсмолын 40 жилийн ойн нэрэмжит цэнгэлдэхэд байрлах энэ аварга алсыг харагч 220 метрийн өндөртэй бөгөөд тулгуур ганжир нь 275 метр өндөр байх юм.
Энэхүү байгууламжийн эргэн тойрны тохижилтын төслийг Москва хотын ерөнхий архитектор Сергей Кузнецов гүйцэтгэж байгаа юм.
Алсыг харагч цогцолбор 7,5га газрыг эзлэх бөгөөд 400 кв метр газарт нь сүрлэг байгууламж сүндэрлэн босох юм.
Хуримын хос бөгжний зохиомжоор гүйцэтгэх цогцолборт кино театр,галерей,хурлын танхим,мөсөн гулгуурын талбай.бассейн байх юм. Мөн энд хуримын ордрон ч баригдахаар төлөвлөөд байна.
Төслийн удирдагчдийн хэлсэнээр аварга цогцолборыг 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий өмнөхөн ашиглалтанд оруулах юм.
Дэлхийд одоо байгаа хамгийн өндөр”Чөтгөрийн дугуй”-нь Сингапурын Singapore Flyer 165 метр өндөр бол хоёрдугаарт Хятадын Star of Nanchang (160 м) гуравт Их Британи “London Eye” (135 м) ордог байна.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )