“Star Magazine” сэтгүүлээс холливудын хамгийн дургүй хүрмээр оддыг нэрлэжээ. Тодруулбал, Холливудын жүжигчин Гвинет Пэлтроу энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүний шүтэн бишрэгчид нь жүжигчин бүсгүйн бичсэн зөв хооллолтын “It’s All Good” номоос үүдэн түүнд дургүйцэх болжээ. Гвинет Пэлтроугийн бичсэн зөв хооллолтын зөвлөгөөг мөрдөх юм бол өдрийн хоолондоо 300 ам.доллар зарцуулах хэрэгтэй болох гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт жүжигчин Кристен Стюарт, гуравдугаарт жүжигчин Женнифер Лопезийг тус тус нэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )