Их Британий түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхий сайд асан ,барон цолтон Маргарет Тэтчерийг сүүлчийн замд нь үдэх ёслол өчигдөр гэгээн Павлын сүмд боллоо.
Энэхүү оршуулах ёслол Их Британий цог жавхлант хатан хаан Елизавета II хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлэв.
Тэрээр 1965 онд ерөнхий сайд агсан Уинстон Черчелийг нас барсанаас хойш албан ёсны оршуулах ёслолд оролцоогүй юм.
“Төмөр хатагтай”-г сүүлчийн замд нь үдэх ёслолд Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон хүрэлцэн ирж түүнийг өнгөрсөн үеийн хамгийн шилдэг ерөнхий сайд байсныг онцлов.
Хүндэтгэлийн ёслолд 2000 гаруйгадаад дотоодын дээд хэмжээний зочид хүрэлцэн ирсэн байв.
Гэгээн Павлын сүмд салах ёс үйлдэхийн өмнө Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон болон эрхэмсэн бароны ач охин Тэтчер Аманда нар Библийн судрын хэсгээс уншлаа.Мөн Маргарет Тэтчерийн өөрөө сонгон гэрээслэсэн библийн судрын мөрүүдийг тус сүмийн хамба Дэвид Айсон болон Лондоны шашины дээд мяндагтан Ричард Чартрес нар уншилга айлдлаа.
“Төмөр хатагтай”-г сүүлчийн замд нь үдэх ёслолд албан ёсны биш мэдээгээр 10 сая фунт стерлинг зарцуулжээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )