Рицин хорыг захидлаар илгээж байсан сэжигтнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Америкийн тагнуулын тусгай албаныхан аминд аюултай рицин хорыг захидлаар илгээж байсан сэжигтнийг баривчилжээ. Эл явдлыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөн батласан байна. “Интерфакс “агентлагийн уламжилснаар, тэр бол Миссисипи мужийн оршин суугч Кевин Кертис гэгч байжээ.

АНУ-ын хуулийн хамгаалах байгууллагууд өмнө нь гурван захидлыг замаас нь авсан бөгөөд тэрхүү захидлууд нь Миссисипи мужийн БНН-ын сенатч Роджер Уикерт хаяглагдсан байв. Хоёр дахь захидал нь ерөнхийлөгч Барак Обамад, гуравдахь нь Миссисипи мужийн шүүх засаглалын тэргүүнд зориулагдсан байжээ. Урьдчилсан шинжилгээгээр, хоёр захидал нь рицин агуулсан байсныг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top