Месси Ромын пап Франциск I-д гарын үсэгтэй футболкоо бэлэглэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Испаний “Барселон” багийн довтлогч Лионель Месси Ромын пап Франциск I-д гарын үсэгтэй футболкоо бэлэглэсэн талаар өмнөд Америкийн нэгэн хэвлэлийн  эх сурвалж мэдээлжээ.

Үүнээс гадна Ромын пап Испаний  шингшээ багийн бүх тоглогчдийн гарын үсэг бүхий футболкийг гардан аваад байгаа юм.Эдгээр хүндтэй бэлгийг түүнд Испанийн ерөхий сайд Марионо Рахо Ромын пап Франциск I-тэй уулзах үеэрээ бэлэглэсэн байна.

Цагтаа Ромын пап Аргентиний   “Сан-Лоренсо” багийн үнэнч дэмжигч байжээ.

“Сан-Лоренсо” баг ирэх 8 сарын 10 –наас “Ром”болон “Лацио” багуудтай хийх нөхөрсөг тоглолтондоо Ромын пап Франциск I-ийг албан ёсоор урьсан байна.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top