Үйлдвэрийн дэлбэрэлтэд өртсөн хохирогчдын тоо тодорхой бус байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

АНУ-ын Техас мужийн Уэйкэ хотын бордооны үйлдвэрийн дэлбэрэлтийн улмаас 60-70 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Энэ тухай орон нутгийн KWTX телевизийн суваг АНУ-ын баруун эргийн шуурхай албаны тэргүүн Жорж Смит мэдээллээ. Уг дэлбэрэлт нь лхагва гаригийн орон нутгийн цагаар 19:30 гарчээ.

Дэлбэрэлтийн улмаас гарсан гал ойролцоо оршдог дунд сургуулийн байр болон өндөр настнуудын сувиллын газрыг хамарсан байна. Эдгээр байрууд нь нилээд эвдэрч сүйдсэн бөгөөд дэлбэрэлтийн голомтын нэг милийн радиуст амьдардаг бүх хүмүүсийг шилжин нүүлгэхээр болжээ.

Мөн Си-Эн-Эн-ийн мэдээлж байгаар хохирогсдын тухай ташаа мэдээллүүд ирж байгаа аж. Тэдний уламжилснаар, одоогийн байдлаар хоёр хүн нас барсныг батлаж байгаа бол АП агентлаг орон нутгийн эрх баригчид хоххирогсдын талаар тодорхой тоо өгөхөд бэлэн бус байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top