“Ододын дайн”-ы Найруулагч Жорж Лукас Мелоди Хобсон нар Чикагод хуримлана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

“Ододын дайн” кино  цувралын санаачлагч ,нэрт найруулагч Жорж Лукас Мелоди Хобсон нар Чикаго хотноо 6 сарын 29-нд хуримаа хийхээр товлоод байгааг “Холливуд рипортер” сэтгүүл мэдээлж байна.

Өдгөө 68 настай Лукас ийн хувьд 2 дахь гэрлэлт бол 43 настай Хобсон анх удаагаа нөхөрт гарч байгаа юм.

Одоо 3 өргөмөл хүүхэдтэй Жорж Лукас шинэ эхнэртэйгээ 2006 онд танилцсан байна.

Өнгөрсөн оны 12 сард“Ододын дайн” –ы “ загалмайлсан эцэг” өөрийн “Лукас фильм”-ээ  Уолт Диснейн  студид зарсан ч “Амьдралын голч шугамаа өөрчилөнө” гэж амлаж байсан.

Одоо тэрээр гэр бүлдээ цаг заваа зарцуулж,сайн санааны  үйлсийг дэмжин урлагийн цоо шинэ төсөл боловсруулж эхлээд байгаа юм.

Тэрээр  Сан-Францискогийн орчин үеийн урлагийн музейг нээхээр зүтгэж байна.Нас дал хүрч буй ч Жорж Лукаст бодож сэдсэн зүйл олон бий.

М.Мишээл   

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(182.160.30.141) 2025 оны 03 сарын 13

aztai har ve kkk

1  |  0
Top