KBS телевиз PSY-ийн шинэ уран бүтээлийг олон нийтэд үзүүлэхээс татгалзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

 

Дэлхийн нийтээр дуучин PSY-ийн уран бүтээлийг шимтэн үздэг гэхэд хилсдэхгүй. “Gangnam style” дууныхаа дараа гаргасан “Gentle man” дуугаараа богино хугацаанд хамгийн их үзэгчтэй болсон амжилтыг тогтоогоод байгаа билээ. Харамсалтай нь түүний шинэ гаргасан дууны клипийг өөрийн телевизийн сувгаараа олон нийтэд үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг KBS телевиз гаргажээ. Уг клипэнд нийтийн өмч болсон замын таних тэмдэгийг хөлөөрөө өшиглөн эвдлэх, бяцхан охидуудтай хөл бөмбөг тоглож байхдаа насанд хүрэгчдэд зориулсан хөдөлгөөн хийх , бага насны хүүхэд залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлсэн олон тооны дүрс, хагас шалдан бүсгүйчүүд , согтууруулах ундаа, тамхи гээд  зүйлүүд байгаа бөгөөд үүнийг  Солонгос улсын нүүр царай болсон өдөр тутмын үндэсний телевизээр үзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Харин SBS телевиз , уг видео клип нь 12 ба түүнээс дээш насныханд  гэсэн тэмдэгтэйгээр телевизийн эфирт цацагдах ба зөвхөн видео  клипэн дээрх  дээрх KBS телевизийн шүүмжилж буй хэсгүүдийг хасч , 1 минут 19 секундийн видео болгосон тохиолдолд телевизийнхээ эфирээр цацна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top