“Шударга ёс” эвслийн бүлэг С.Баярцогтын асуудлаар завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Тус эвслийн бүлгийн дарга Ц.Батцэрэг “Гадаадын банкинд данстай гишүүн нэгээр тогтохгүй нь бололтой. Ганц С.Баярцогт биш, УИХ-ын зарим гишүүд ч гадаадын банкинд данстай байх нь хэвийн үзэгдэл гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын дэд дарга С.Баярцогт өөрийн хүсэлтээр дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг УИХ-ын даргад өгсний дагуу өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байгааг Ц.Батцэрэг гишүүний хувьд завсарласан нь дээр гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Хуралдааны эхэнд энэ асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой гэдгийг МАН-ын гишүүд болон “Шударга ёс” эвслийн гишүүд горимын санал гаргасан ч УИХ-ын дэгийн тухай хуульд “УИХ-ын дэд дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад шууд гаргаж болно” гэж заасан учраас энэ асуудлыг хэлэлцсэн юм. МАН-ын зүгээс гадаадын банкинд данстай байгаа гишүүний хувьд анхны тохиолдол гэж үзэж байгаа талаар хатуухан мэдэгдсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Ц.Батцэрэг завсарлага авахыг хүсч буйгаа мэдэгдсэнээр эл асуудлыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. УИХ-ын гигүүнийх нь хувьд, Ёс зүйн дэд хороогоор уг асуудлыг авч хэлэлцэх ажээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
curen(203.91.117.4) 2013 оны 04 сарын 19

hjtadiin mongol geg ulc ornoo doromgilg baigaa huniig atg jagaad chalgahgui baigaa um bol

0  |  0
curen(203.91.117.4) 2013 оны 04 сарын 19

huuliin emne tegch erhtei baina gedeg gichuud ene huulid hamaaragddaggui geg bardam jrizgaag baina tegeheer ard tumend soriulg huul gargadag um baina l daa eercdee menge luibardbal hoer gurban gil abdag ard tumen arban giltei caldag iim bag boloh uu

0  |  0
Top