Москва хотын Их театрын уран сайхны удирдагч, балетмейстер Сергей Филиний нүүр ,нүд рүү санаатай хүчлээр шүршиж гэмтээсэн гэмт этгээдүүдийг илрүүлсэн талаар бид өмнө мэдээлсээр ирсэн билээ.
Мөрдөн байцаалтын явцад бүжигчин Павел Дмитриченко уг хэргийг захиалагч болох нь тогтоогджээ.
Уг хэргийг Юрий Заруцкий гардан гүйцэтгэсэн байна.Мөн хэргийн газарт тэдэнтэй Андрей Липатов хамт байсан юм.
Тус хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Заруцкий, Липатов нар нь Москва орчмын Ступин тосгонд Их театрын хоршоололын байшинд амьдардаг юм байна.
Хүчлээр хорлонтойгоор Сергей Филиний нүүр лүү шүрших даалгавар өгсөн захиалагч Дмитриченко өөрөө түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгтэй бүжигчин байжээ.
Түүнийг бэлтгэл сургуулийн үеэр нь гэнэдүүлэн барьсан байдаг.
Сергей Филиний хувьд Склифосовийн нэрэмжит эмнэлэгт хэд хэдэн туслах мэс засал хийгдсэний дараа ХБНГУ-д үргэлжлүүлэн эмчлүүлж байсан ч эмч нар түүний харааг аварч чадсангүй. Түүний нүд бүр мөсөн хараагүй болсон талаар түүний өмгөөлөгч Татьяна Стукалова хэвлэлийхэнд мэдэгдсэн байна.
Хүчлээр хүчтэй шүршсэний улмаас нүдний нарийн эд эсүүд аврах боломжгүй гэмтсэн байжээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )