Мария Шарапова төрсөн өдрөө Багама арал дээр нижгэр тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Оросын нэрт теннисчин Мария Шарапова өнөөдөр 26 нас хүрч байна.

Мэдээллийн танил сайтууд  дээр түүний төрсөн өдрийн бялуугаа хувааж буй зургийг тавьж “Бүтэн 12 цагийн  турш хөгжим сонсож бас 12 цаг тухтай унтаж амарлаа”гэсэн твитерийн “жиргээ”-г тавьсан нь өнгөрсөн жилийн зураг сэлт хийгээд хуучин сэтгэгдэл биш юм шүү.

Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан Маша төрсөн өдрөө урьдчилан эхлэн хойшлуулан үргэлжлүүлж тэмдэглээд заншчихсан юм.

Энэ жил гэхэд түүний төрсөн өдөр 2 хэсгээс бүрдэн 6 хоног зарцуулах юм.

Учир  нь Шарапова дэлхийн өнцөг булан бүрт найз нөхөд олон билээ.

Тэгээд ч тэрбээр өнөөдөр нэг газар рекламны зураг авхуулж байхад орой нь дэлхийн нөгөө өнцөгт  сайн санааны үйлст зориулсан арга хэмжээнд уригдана.Маргааш нь тэмцээнд орохоор хаа нэгэн газар луу ниснэ.Энэ жилийн хувьд мэдээж түүний эртнээс төлөвлөгдсөн ажлын хуваариас шалтгаалан 4 сарын 12-15 болон 4 сарын 19-21 хүртэл өөр өөр орчинд үргэлжлэх юм.

Олон жилийн дундажаас харахад түүний төрсөн өдрийн цэнгүүнд ихэвчлэн Кэти Перри, Пэрис Хилтон, Линдс Лохан  ах Майклтайгаа, Снуп Дог, Джулиана Хью, Алессандра Амбросио, Хилари Дафф, Рита Ора, Мэтт Лантер  зэрэг алдартнууд хүрэлцэн ирж баяр дээр баяр нэмдэг байна. Мэдээж  түүний үе үеийн “бой фрэнд”- үүдийн төлөөлөл  ч байлцдаг.

Яг төрсөн өдрийн оргил  орйг Маша Багама арал дээр өнгөрөөнө.

М.Мишээл


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top