Бостоны дэлбрэлтийн сэжигтэний зургийг дэлгэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

АНУ-ын ХМТ Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбрэлт үйлдсэн байж болзошгүй 2 сэжигтэний зургийг хэвлэлийн хуудсанд дэлгэн тавилаа.

Хяналтын камерийн тусламжаар мэргэжлийн шинжээчид  сэжиг бүхий бейсболын хувцас өмссөн үүргэвчтэй 2 этгээдийг анхааралдаа аваад байгаа юм.

Холбооны мөрдөх товчоо эдгээр хүмүүс биедээ ямар ч төрлийн зэвсэгтэй явж байж болох талаар сэрэмжлүүлж байна.Таамаг бүрэн нотлогдтол сэжигтнүүдийн нэрсийг нууцалж байгаа юм.

Бостоны дэлбрэлтийн улмаас 8 настай Мартин Ричард, 29 настай Кристи Кэмпбелл болон Хятадын аспирант бүсгүй амиа алдаад байгаа юм.Төрөл төрөгсдийн нь хүсэлтээр  бүсгүйн нэр болон насыг зарлаагүй байна.Мөн дэлбрэлтэнд 170 гаруй хүн шархдсан юм.

Дэлбрэлтэнд амь насаа алдагсдыг оршуулах ёслол ирэх пүрэв гарагт Бостоны католокийн  Гэгээн Крестийн сүмд болох юм.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top