“Гэртээ ганцаараа” киноны од жүжигчин Маколей Калкин Лондон хотод зурагчинтай зодоон хийжээ. Тэрбээр The Haunt клубээс гарч ирсэн жүжигчний зургийг авахаар хүлээж байсан зурагчин руу ийн довтолсон аж. Зургаа авахуулахыг хүсээгүй Маколей Калкин нүүрээ халхалсаар гарч иржээ. Машин руугаа явах замдаа тэрбээр зурагчинг цохиж, ихээр уурласан байна. Харин зурагчин ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд өөрийг нь цохиж байгаа болон хумсаа олон өнгөөр будсан зургийг дурандаа буулгаж амжжээ.

Сэтгэгдэл ( 2 )
yamar yumniih n zodoon baihav dee.saihan maajiltsaa l biz dee.ene zaluu hun zodoh n bitgii hel uuriinhuu arag yasiig arai gej teej baigaa denduu turanhai amitan shuu dee.
донтцон гээ биздээ