Хөгжимчин Will.I.Am шөнийн 2 цагт Парисын алдарт Луврын музейг сэрээжээ.
Тэрбээр Италийн сэргэн мандалтын нэрт зураач Леонадо да Винчигийн алдарт “Жоконда” зургийн өмнө “урилгагүйхэн” зочилов.
“Black Eyed Peas” хамтлагийн хөгжимчин Will.I.Am “Мона Лизагийн инээмсэглэл” дууны бичлэгээ алдарт зургийн өмнө тоглон бичүүлэх санаа төрсөн байна.
Музейн удирдлага ч хөгжимчинг дэмжин шөнө дунд үүдээ нээж Мона Лизаг “жинхэнээсээ” инээлгэх боломж олгожээ.Энэ дуу түүний шинэ цомгийн хит дууны нэг болох юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )