АНУ-ын Бостон хотноо болсон дэлбрэлтийн дараа Мадридын марафонд оролцохоор бүртгүүлэгчдийн тоо өмнөх үеэс 4 дахин нэмэгдээд байгаа талаар хотын захиргааны эх сурвалжийг үндэслэн “Европа пресс” агентлаг мэдээлж байна.
4 сарын 28-ны ням гарагт болох Мадридын марафонд оролцохоор одоогоор 778 хүн бүртгүүлээд байгаа юм.
Мадридын марафоныг зохион байгуулагч Энрике Муньос бэлтгэл ажлын талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр”Мадрид –Аюулгүй хот юм.Тиймээрээ ч байх болно” гэсэн лоозонг уриалсан байна.
Тус уралдааны аюулгүй байдлыг хангах үүднээс 390 сэргийлэхийн,60 авто замын 250 эмнэлэг,15 шуурхай албаны тэрэг техникуудийг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгах юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )