Бостоны террорист Тамерлан Царнаев 2012 оноос Оросод амьдарч байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 20

Бостоны марафоны  дэлбрэлтийн сэжигтэн Тамерлан Царнаев 2012 оны 6 сараас хойш Оросод амьдарч байсан талаар “ABC News” мэдээлж байна.

26 настай Тамерлан Царнаев нь оргосон сэжигтний ах нь юм.Цагдаагийхантай буудалцаан болох үед тэрээр  шархдан эмнэлэгт нас барсан байна.

Ах дүүс цагдаагийн 15 ажилтаныг угсруулан буудан шахрдуулсан бөгөөд 19 настай дүү  Жохар Царнаев олзны машинаар дүрвэн зайлж амжжээ.Түүний эрэлд өндөржүүлсэн хамгаалттай зуун тусгай албаныхан шуурхай ажиллаж байна.

АНУ-ын хүчний байгууллагынханы дүгнэлтээр тэд цэргийн өндөр бэлтгэлтэй болохыг тогтоогоод байна.

Дүү Жахарын хувьд 2002 оноос Бостонд амьдран нейро –мэс засал дараа нь шүдний эмнэлэгийн чиглэлээр мэргэшсэн байна.Ах Тамерлан нь боксоор хичээллэж байсан байна.Тэрээр эхнэр хүүхэдтэй байжээ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top