“Суут хүмүүсийн амьдрал” цувралд эзэн Чингисийн боть бий

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 20

Одоогоос 80 жилийн өмнө энэ өдөр пролетарийн их зохиолч Максим Гоькийн санаачлагаар ” Молодая гварди”хэвлэлийн газраас эрхлэн  “Суут хүмүүсийн амьдрал” цувралыг хэвлэн гаргав .Анхны ном нь Александр Дейчийн “Хенрих Хейне” ном байлаа гэж түүхэнд үлджээ.

Уг нь уран сайхны намтарчилсан энэ цувралыг 1890-1924 он хүртэл Оросын хэвлэн нийтлэгч Ф.Ф.Павленко эрхлэн гаргаж иржээ.Гэхдээ 1907 оноос өмнөх ботиудаа дахин хэвлэж байсан ажээ.

1933 онд М.Горький энэ уламжлалыг шинэчлэн дэлгэрүүлэн “Сонин сэтгүүлийн нэгдэл”-ээс эрхлэн гаргаж иржээ.

1938 оноос энэ алдарт цуврал ботиуд өнөө хүртэл “Молодая гварди”хэвлэлийн газраар овоглох болжээ.

“Суут хүмүүсийн амьдрал” цуврал нийт 1400 боть 100 сая хувиар хэвлэгдэн уншигчдын гар дээр очсон юм.

2008 оны ээлжит цувралаар зохиолч Рене Груссегийн “Чингисхан” ном 288 хуудастайгаар хэвлэгдэн гарсан байна.

М.Мишээл

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top