“Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ” гэсэн эх хүний хатуухан сургамжтай үг байдаг. Хүү нь алдаж онож явсан ч хамгийн түрүүнд ээжийгээ боддог.Амьдралын эцсийн мөч ирэхэд ямар ч хүн ээжээ дуудан аврал ирдэг жамтай.
Германы нацист намын дарга агсан Адольф Гитлерийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүхийн өмнө түүний хийсэн бүхнийг бид хангалттай шүүдэг.
Өнөөдөр харин тэрээр сайн зураач байсан бөгөөд эх үрсийн сэдвээр бүтээн туурвиж байсныг цухас дурдая.
Адольф Гитлерийн ээж Пёльцл Клара 1860 оны 8 сарын 20-нд Шпитальд төрсөн байна.
Алоис Шикльгруберийн 2 дахь эхнэр нас барахад 15 наснаас тэдний гэр аж ахуйд туслаж ирсэн бүсгүй эхнэр нь болжээ. Тэд 5 хүүхэд төрүүлсэн боловч 3 нь багадаа эндэж Адольф,Паула нар эсэн мэнд өсөн торнижээ.
Адольф хүү 15 настайдаа эцгээсээ өнчирөн хүнд хэцүү амьдралыг ханатал амсжээ.Ээж нь түүнийг санваартан болгохыг хүсэж байсан ч хүү уран зурагт дуртай байлаа.Тэрээр ээждээ хязгааргүй хайртай байсан юм.1908 оны 12 сарын 21-нд Пёльцл Клара нас барсан нь залуу Гитлерт сэтгэлийн хүнд цохилт боллоо.
Гитлер 1908 онд Венийн уран зургийн академид элсэлтийн шалгалт өгсөн боловч эхний шатанд бүдэрчихжээ.Гэвч шантарсангүй .1910 оноос уран зургаар тууштай оролдон жижиг хэмжээтэй Вена хотын байгаль ,цэцэг жимстэй натюрморт ихээр зурах болжээ.
Яваандаа зургаа борлуулж охин дүүтэйгээ тэтгэмжийн хэдэн төгрөгийг буцаадалдахгүй орлоготой болжээ.
Адольфийн зургуудад ээжийгээ үгүйлэн санагалзсан эх үрийн сэдэвт таталбарууд олширч уран зургийн санаагаа улам баяжуулжээ.Түүний байгалийн зургууд өнгө тансаг бичлэг уран байдаг юм.
Элим Климовын найруулсан “Хатыний эмгэнэлт явдал”\ Иди и смотри\ киноны төгсөлд партизан хүү Флёра Гитлерийн жаазтай зураг луу буудана.Буун дуу гарах бүрт түүний зураг солигдон Вагнерийн марш хангинаасаар хүү буудсаар .
Дэлгэцэнд хорхойд ч хоргүй нялх Адольфийн зураг гарч ирлээ. Дахин буудаж зүрхэлсэнгүй. Флёра гэмгүй нялх амьтнаас шагайсан буугаа татан авч Моцартын “Реквием” эгшиглэсээр кино дуусдаг.
Тийм ээ.Өнөөдөр ядаж эх,үр хоёр луу "буу шагайж" болохгүй.Тэд бие биедээ дэндүү хайртай байсан юм шүү.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 2 )
Тэд бие биедээ дэндүү хайртай байсан юм шүү.гэжээ. М.Мишээл яаж мэддэг байна аа.ХА ха ха
ter uuru eh ur 2 luu hangallttai ih buudsan shuude tuilshiral n heterzen gaj donton