Алдарт дуучин Райн “Солонгын бүрхүүл” киноны Ким Тэ Хитэй болздог болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 21

“Time”сэтгүүлийн  дугаарт дэлхийн алдартай 50 хүний дотор Америкт Райн нэрээр алдаршсан Пи-гийн \бороо\  намтар хэвлэгдэж байсан нь саяхан.

Манай үзэгчид  түүнийг жүжигчин Сон Хе Гётэй хамтран тоглосон “Миний байшин” киногоор нь сайн танина.

Одоо 27 настай Райн\Жин Жи Хоон \ ая дуу, уран тансаг жүжиглэлтээрээ  дэлхийн тавцанд далавчаа дэлгэсэн нэгэн.

Тэрээр алдарт”Матрица” гурамсан цувралын найруулагч ах дүү Вачовскийн “Хурд”\ Speed Racer\ кинонд тоглон Холливудын  дэвжээнд гараагаа эхэлсэн юм.Удалгүй Райн  найруулагч Жеймс Мактигийн “Ninja Assassin” киноны  гол дүрийг бүтээн Холливудын одууд болох Сьюзан Серендон, Жон Гудмен, Кристина Риччи , Мэтью Фокс  нартай мөр зэрэгцэн тоглосон билээ.

Аль ч салбарт ямар ч өндөр амжилт үзүүлсэнээс эс шалтгаалан  бүх нийтээр цэргийн албыг шудрагаар хаадаг Хангүүг заншлаар Райн  2011 оны  10 сард  цэрэгт  татагдан 2012 оны 7 сарын 10-нд армиас халагджээ.

Сүүлийн үед түүний дурлалын салбар ч баялаг намтартай байгаа.

Солонгосын сүүлийн үеийн зар сурталчилгааны од болоод байгаа “Солонгын бүрхүүл”\ IRIS\ киноны гол дүрд тоглосон үзэсгэлэнт Ким Тэ Хитэй Райн тогтмол болздог болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Солонгосын мэдээллийн сайтад өгүүлж байгаагаар тэд 2011 онд рекламын зураг авалтад хамтран тоглох үеэр “эв зүйгээ олж” дотносож эхэлсэн байна.

Цэргийн хуарандаа  байнга харуулд гараад байдаггүй Райн үе үе гадуур “зураг авхуулах” нэрээр оройтон ирэхэд нь найруулагч, продюсер нь биш Ким Тэ Хи машинтай хүргэж өгөх нь олширсоныг  цэргийн андууд нь анзаарчээ.

Сүүлийн үед   тэд хамтдаа байснаа ч үзэсгэлэнт бүсгүй “санамсаргүй” хэд хэдэн удаа ам алдчихжээ.

М.Мишээл

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top