Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮI дахь аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын 4500 үзэгчийн суудалтай К.Д.Жадхавын нэрэмжит Бөхийн ордонд боллоо.
Энэ тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Казахстан, Катар, Киргиз, Монгол, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 20 орны хоёр зуу шахам бөхчүүд өрсөлдсөн байна.
Уржигдар болсон барилдаанд Гацуурт-Олимп” клубын тамирчин, ҮШБ-ийн тамирчин, спортын мастер Б.Номин 55 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн бол өчигдөр манай 5 бөх урамтай сайхан барилдаж бүгдээрээ медаль энгэртээ зүүж 67 кг-ийн жинд “Хүч” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин О.Насанбурмаа түрүүлж азийн аварга шалгаруулах тэмцээний цогц алт, мөнгө, хүрэл медальт бөх боллоо. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал 2003 онд, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2004, 2007 онуудад алтан медаль авч байсан уламжлалыг үргэлжлүүлж чадлаа.
59 кг-ийн жинд “Хангарьд” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа анхны мөнгөн медалиа хүртэж 72 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг гурав дахь мөнгөн медалиа авч 4 хүрэл медалиа нэмээд 7 дахь медалиа авлаа. 120 кг-ийн жинд “Сүлд” спорт хороо, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат мөнгөн медальд хүрч өмнө авсан 3 хүрэл медалийнхаа чанарыг ахуилж 63 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны бөх , олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хошой хүрэл медальт бөх боллоо.
Тэмцээний дүн
Эмэгтэй
48 кг 1. Ми Юнг Пак /БНАСАУ/
2. Ти Ханг /Вьетнам/
3. Михрнисо Нурматова /Киргиз, Азийн тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт/
3. Аяно Сузуки /Япон/
5. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/
Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хятадын бөх Жинглинг Лиг 1:0, 2:0 харьцаагар хожсон ч мөнгөн медалийн төлөө барилдаанд Умард Солонгосын бөх Ми Юнг Пакт 0:2, 0:6, хүрэл медалийн төлөө барилдаанд японы бөх А.Сузукид 0:1, 1:0, 0:6 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
51 кг 1. Татьяна Аманзол /Казахстан, азийн аварга/
2.Хайпинг Лью /БНХАУ/
3. Винеш Винеш /Энэтхэг/
3. Сим Хуанг /БНАСАУ/
5. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо/
Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хятадын бөх Хайпинг Льюд 0:3, 0:3 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд вьетнамын бөх Нгуен Тхи Луаг 1:1, 4:1 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Сим Хуангтай барилдаж 0:5, 0:1 онооны харьцаагаар дийлджээ.
55 кг 1. Синлиан Янг /БНХАУ/
2. Канако Мурато /Япон/
3. Ким Ок Хан /БНАСАУ/
3. Бабита Кумар /Энэтхэг/
5. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
Энэ жинд 9 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт японы бөх Канако Муратод 0:1, 1:2 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Тайваны бөх Ан-Ан Уенийг 7:0, 3:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Бабита Кумартай барилдаж 1:1, 0:3 онооны харьцаагаар хожигджээ.
59 кг 1. Чихиро Кумабе /Япон/
2. Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб/
3. Ли Хайян /БНХАУ/
3. Айсулаа Тунебекова /Киргиз/
Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт казахстаны бөх Жулия Сатымбековаг 2:1, 4:0 онооны харьцаагаар дийлж вьетнамын бөх Ти Лоан Памыг цэвэр ялж хэсгээс гарах барилдаанд хятадын бөх Хайан Лиг 3:1, 3:1 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол биелүүлж алтан медалийн төлөө японы бөх Чихиро Кумабетэй барилдаж 5:1, 0:2, 0:6 онооны харьцаагаар хожигджээ.
63 кг 1. Зуома Хилуо /БНХАУ/
2. Юрико Ито /Япон/
3. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
3. Геетика Жакхар /Энэтхэг/
Энэ жинд 9 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Ён-Сил Янгтай таарч 2:0, 2:0 онооны харьцаагаар ялж хэсгээс шалгарах барилдаанд японы бөх Юрико Итод 5:5, 1:0 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө Тайваны бөх Мин Вэнь Хуатай барилдаж 0:7, 2:2, 6:0 онооны харьцаагаар хожжээ.
67 кг 1. Очирбатын Насанбурмаа /“Хүч” спорт хороо/
2. Каур Навлот /Энэтхэг/
3. Хуекунг Хам /БНСУ/
3. Риксие Жинг /БНХАУ/
Энэ жинд 7 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт казахстаны бөх Зарина Кунангараеваг 3:1, 1:0, хэсгээсээ шалгарах барилдаанд хятадын бөх Риксие Жингийг 0:1, 3:1, 2:1 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Каур Навлотыг 1:0, 5:2 онооны харьцаагаар хожжээ.
72 кг 1. Хирое Сузуки /Япон/
2. Бадрахын Одончимэг //“Алдар” спорт хороо/
3. Жуоти Жуоти /Энэтхэг/
3. Жуан Ванг /БНХАУ/
Энэ жинд 7 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт тайваны бөх Тинг Юг 1:0, 4:2 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарах барилдаанд хятадын бөх Жуан Вангийг 0:8, 1:1, 2:1 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Хирое Сузукид 1:0, 0:2, 1:2 онооны харьцаагаар дийлджээ.
Эрэгтэй
55 кг 1. Амит Кумар /Энэтхэг, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
медальт/
2. Янг Кёнг Ил /БНАСАУ/
3. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб/
3. Расул Калиев /Казахстан, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт/
Энэ жинд 14 бөх өрсөлдсөнөөс спортын мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Сунг Гвонгтой таарч 5:1, 4:3 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Янг Кёнг Илтэй гар зурүүлж 2:3, 0:7 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд киргизийн бөх Мадербек Уулуг 2:1, 4:4 онооын харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд хятадын бөх Лианг Шаофенгийг 3:0, 7:0 онооны харьцаагаар дийлжээ.
60 кг 1. Хак Хванг Рунг /БНАСАУ/
2. Жае Хоон /БНСУ/
3. Бажранг Бажранг /Энэтхэг/
3. Даулет Ниябеков /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/
7. Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” клуб/
Энэ жинд 16 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнх нэгдүгээр тойрогт Шри-Ланк улсын бөх Ласандра Приянгкачаг бөх 5:2, 6:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт ДАШТ-ний хүрэл медальт, казахстаны бөх Даулет Ниязбековт 1:4, 1:5 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
120 кг 1. Парвиз Хади /Иран, азийн аварга/
2. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/
3. Хитандер /Энэтхэг /
3. Айал Лазарев /Киргиз/
Энэ жинд 13 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт казахстаны бөх Дититрий Поповыг 4:0, 1:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж дараа нь энэтхэгийн бөх Хитандерийг 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол биелүүлж алтан медалийн төлөө ираны бөх Парвиз Хадитай барилдаж 0:2, 0:3 онооны харьцаагаар дийлджээ.
Сэтгэгдэл ( 0 )