Хятадын Сычуань мужийн Лушанийн Яань дүүрэгт болсон газар хөдлөлтийн улмаас 186 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болж, 11 мянган хүн гэмтэл бэртэл аваад байна. Газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 20-нд 7.0 магнитудын хүчтэй болсон бөгөөд хоёр дахь чичирхийлэл арай сул хүчтэй болжээ.
Энэ мужид 2008 онд 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 80 мянга гаруй хүний амийг авч одсон удаатай.
НҮБ энэхүү байгалийн гамшигт өртсөн хүн амыг нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэнийг тус байгууллагын сайтад мэдээлсэн байна. НҮБ-ын нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке мэдэгджээ. Мартин Несирке НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс Хятадын эрх баригчид болон ард түмэн гамшигт нэрвэгдсэн хүмүүс тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )